TOEFL болон IELTS шалгалт гэж юу вэ?

TOEFL-ЫН ШАЛГАЛТЫН ТУХАЙ


-Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог.

-TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL-н оноо шаарддаг болсон.

-TOEFL-ийн шалгалтыг АНУ-ын боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг ETS (Educational Testing Service) байгууллагаас зохион байгуулж дэлхий даяар жилд 30-40 удаа авдаг.

-TOEFL-н шалгалтыг албан ёсны (Official TOEFL), байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг.

-Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-н шалгалтыг компьютерээр интернетийн сүлжээг ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилж англиар унших, сонсох, ярих, бичих чадварыг зэрэг шалгадаг. 4 хэсэг тус бүр 0-30 оноогоор үнэлэгддэг. TOEFL iBT-н дээд оноо 120, TOEFL-н шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.

IELTS-ЫН ШАЛГАЛТЫН ТУХАЙ


-IELTS (International English Language Testing System) нь олон улсын англи хэлний шалгалтын систем юм. IELTS-ийн шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудын их сургууль, коллеж, АНУ-ын 300 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг.   IELTS  нь academic IELTS, general training IELTS гэсэн 2 хэлбэртэй.

-Academic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, General training IELTS-ийг цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүс өгдөг.

-IELTS-ийн шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг, 0-9 оноогоор дүгнэгддэг. IELTS-ийн шалгалтын оноо шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчинтэй.

Эх сурвалж: Network.mn